MANAGER

2009-10-31 - Багш нарт зөвлөмж
Ангилал: Зөвлөмж

Бухимдал тайлах  11 арга

1.Бишрэн шүт. Та ямар нэгэн зүйлийг бишрэн шүтэхдээ бурхан шашин, байгаль дэлхий, эцэг эх, хан нөхөр, үр хүүхдээ юм уу , аль л өөртөө сэтгэлийн тааламж өгөх зүйлээ бишрэн шүтэхэд таны   бухимдал тайлагдана.

2. Өөрийгөө тань. Та өөрөөсөө аль нэгэн сайхан зүйлийг олж харахыг хичээ. Толинд хар. Сайхан хувцсаа өмс. өөрийнхөө сайн сайхан явсныг сана. Өөрийгөө ямагт сайхнаар бод.

3. Ажлаа хуваарил, төлөвлө. Та их ядарсан ажил чинь бүтэл муутай, эсвэл яарч сандрах үедээ хийж буй ажлаа эргээд нэг төлөвлө, хуваарилалт хий. Үнэт цагийг үр ашигтай өнгөрөөхийг  хичээ.

4. Та их ачаалалтай байсан  өдрийн цай уух, завсарлага амралтаа эдлэхийг хичээ. Тавтай үдийн хоол ундаа идэж уусны дараа 5-20 хором бүр болохгүй бол хоромхон зуурч гэсэн унтаад авахыг хичээ.

5. Дасгал хөдөлгөөн хий. Хэт ачаалал, ажил хөдөлмөр, аливаа зүйлтэй холбоотой бухимдлын үед биеийн чөлөөт хөдөлгөөн хий.

6. Хамт олонтойгоо бай. Сэтгэл тааламжгүй үедээ та сайхан дуу хөгжим сонсох, бүжиглэх, дуулах, шүлэг унших, уран зохиол ярилцаж өөрийн болон бусдын сэтгэлийг өөд нь тат.

7. Инээмсэглэж яв. Сайхан инээмсэглэл хүний сэтгэлийг байнга сэргээж байдгийг санаж, та өөрөө дандаа инээмсэглэж бас бусдыг инээлгэж яв.

8. Бусдын зовлонг хуваалц. Сэтгэлээр бухимдаж, айж түгшсэн хэн нэгнийхээ үгийг анхааралтай сонсч, зөвлөгөө, туслалцаа үзүүлэхийг хичээ.

9. Хамтран ярилц. Хамт олон, гэр бүлийхэн, ах дүү нартайгаа хамтран ярилцаж, төлөвлөгөө шийдвэр гаргаж байх нь сэтгэлийн бухимдал тайлах хамгийн сайн арга.

10.Биеийн тамир, спортоор хичээллэ. Та байнгын спортоор хичээллэж байхыг бод. Спортоор хичээллэх нь сэтгэл санааг тайвшруулж бие махбодийн чилээг арилгаж өгнө.

11. Дуу хөгжим сонсох. Та сайхан дуу хөгжим сонсох, өөрөө болон хүмүүстэй хамтран дуулах, хөгжимдөх нь хийморийг сэргээж сэтгэлийг тань тайвшруулна. Хэт их ачаалалтай, сэтгэл тавгүй үед биедээ иллэг хийлгүүлэх нь сэтгэл тайвшруулж биеийн чилээг гаргана.

[Сэтгэгдэл бичих] [Найздаа илгээх]

Сэтгэгдлүүд
2009-11-16 -
Бичсэн: director
миний хэрэглэдэг аргууд байшд эд нар
[Permanent Link]

Миний тухай
Холбоосууд
. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч
. jabzanpagma
Найзууд

Бичлэг: 2 » Нийт: 6
Өмнөх | Дараагийн



:-)
 
xaax